|
|
||
УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Шэн Жөү сансрын хөлгийн ерөнхий инженер Чи Фа Рэний хэлснээр, энэ онд Хятад улс 20 гаруй удаа сансрын аппарат хөөргөж, өнгөрсөн жилийн 15 удаагаас зохих хэмжээгээр дээшилж, өнгөрсөн жил адил бус хэлбэр чадавхитай 20 шахам хиймэл дагуулыг хөөргөсөн, энэ жил илүү олныг хөөргөнө гэжээ.
Нисэгчтэй сансрын хөлөг хөөргөх талаар Хятад улс сүүлийн хагас жилд Тянь Гүн 1-р, Шэн Жөү 8-р сансрын хөлгийг хөөргөх бөгөөд энэ ондоо багтаан нисэгчгүйгээр залгах туршилт хийх болно. Гариг эрхсийн хайгуулын талаар энэ оны 11-р сард Хятадын ангараг гаригт хайгуул хийх анхны аппарат Инь Хүө 1-р Оросын зөөгч пуужин тээж сансарт хөөрөх болно.
Чи Фа Рэнь бас цохон тэмдэглэхдээ, нисэгчтэй сансрын хөлөг хөөргөх нь сансрын уудмыг энх тайвны зорилгод ашиглах чухал тавцан болно. Хятад улс сансрын техник хөгжүүлж байгаа нь сансрын уудмыг үр ашигтайгаар, энх тайвнаар ашиглахын төлөө юм гэжээ. /Баатар орчуулав/
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |