|
|
||
Бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүн, Шэнь жөү сансрын хөлгийн анхны ерөнхий зураг төслийн инженер Чинь фарэнь 3-р сарын 1-ны өдөр сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, 2011 оны сүүлийн хагас жилд Хятад улс "Тянь гүн 1-р" нисэх аппаратыг хөөргөнө. Үүний дараа Шэнь жөү 8-р сансрын хөлгийг хөөргөж, түүнтэй анхны автоматаар холбох явдлыг биелүүлнэ. Шэнь жөү 9-р, 10-р сансрын хөлгийн боломжийг харж хөөргөх бөгөөд холбох үүргийг бүх талаар биелүүлнэ гэж тэмдэглэжээ.
Холбох энэ ажил нь Хятадын нисэгчгүй сансрын хөлгийн төслийн 2 дахь буюу сансрын лаборатори байгуулахад шаардлага бүхий техникийн нэг юм. Чинь фарэний танилцуулснаар "Тянь гүн 1-р"-ийн хүндийн жин нь 8.5 тонн ба 2 жил ажиллана. Энэ хугацаанд Шэнь жөү 8-р, 9-р, 10-ртай холбох үүргийг биелүүлсний дараа дэлхийд буцаж ирэх юм.
2020 оноос өмнө Хятад улс сансрын станцаа байгуулна гэж тэрээр мөн танилцуулжээ. \Орчуулсан редактор Урангоо, Пүрэвжав\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |