• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2 дахь өдрийн аялал буюу Лүн Хү Шань уулнаа

CRI       (GMT+08:00) 2011-04-22 14:43:44

     Лүн Хү Шань уулын аяллын нэгээхэн хэсэг бол Лүши мөрнөөр салаар зугаалах явдал байсан. Бүдүүн бүдүүн хулсыг нийлүүлэн сал хийж, 2 салчин салны толгой, сүүл хэсэгт сэлүүрдэн залуурдах бөгөөд энэ нь эндхийн аялагчдын хамгийн дуртай хөтөлбөрийн нэг юм. Лүши гол хамгийн гүн хэсэгтээ 40 метр хүрэх тул аюулгүй байдлыг бодолцон аврах хантааз өмсгөн, 2 салчин дагалдан явдаг юм байна. Гарам дээр 20 орчим сал байсныг бодоход энэ хэсэгт 40-өөд салчин, сал бүр дээр 1 тайлбарлагч байна. Бүгд энэ нутгийн хүмүүс бөгөөд тайлбарлагчдын хувьд цөм мэргэжлийн сургалтад хамрагдан үнэмлэх олж авсан хүмүүс аж. Голын урсгал дагуух хоёр эргээр сүрлэг уулс үргэлжлэх бөгөөд уулсын хэлбэр дүрсээр "лусын дагина" "сармагчин" "зааны хошуу" гэх зэргээр нэрлэдэг болжээ. Ажиглан харвал үнэхээр тухайн амьтны дүрсийг санагдуулам, энэ бүхэн бол цэвэр байгалийн бүтээл гэж бодохоор байгаль дэлхий өөрөө урлаач, зураач байдаг гэсэн үг санаанд орно.

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе