|
|
||
Хятад улсад албан ёсны айлчлал хийхээс өмнө Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд Хятадын хэвлэл мэдээллийнхэнд бичгээр нэгдсэн ярилцлага өгөв. Тэрээр бичгээр хийсэн ярилцлагадаа Монгол Хятад хоёр орны харилцааны хэтийн төлөвийг тодорхойлоод Монгол Хятадын харилцааг бүх талаар гүнзгийрүүлэх нөхцөл боломж бүрдсэн гэж үзэв.
С. Батболд хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Монгол Хятад хоёр орны улс төрийн харилцаа тасралтгүй гүнзгийрч, эдийн засаг худалдаа тасралтгүй өргөжин, иргэд хоорондын харилцаа холбоо тасралтгүй эрчимжсэн байна. 2003 онд Хятад улсын дарга Хү Жиньтао Монгол улсад айлчилсан хугацаанд Монгол, Хятадын харилцан итгэлцсэн хөрш орны түншийн харилцааг тодорхойлсон . Энэхүү зарчмын дагуу, хоёр орны хамтын ажиллагааны харилцаа олон салбарт өргөжин тэлж ирснээр Монгол, Хятад хоёр орны харилцааг бүх талаар гүнзгийрүүлэх ашигтай нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна гэжээ.
Монгол, Хятадын эдийн засаг худалдааны харилцааны талаар ярих үед тэрээр хэлэхдээ, Монгол Хятадын эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалтын харилцаа урагштай хөгжиж байна. Хөрш орны хувьд, Монгол Хятад нь эдийн засаг худалдааны уламжлалт харилцаатай юм. Монгол улсад шууд хөрөнгө оруулж буй тоо хэмжээ болон компанийн тоо сэлтээс харахад Хятад улс олон жил дараалан 1 -р байр эзэлж ирсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Монгол Хятадын эдийн засаг худалдаа харилцан бие биеэ нөхөх давуу талтай. Хоёр тал амжилтанд хүрэх үүднээс Монгол Хятад хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны харилцан нөхөх давуу талыг бүрэн ашиглах ёстой. Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны үндсэн зарчим бол харилцан ашиг хүртэх явдал мөн, хоёр талын ашиг сонирхолд нийцсэн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны төслийг Монголын тал дэмжинэ. Монгол Хятад улс урт удаан, тогтвортой эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны харилцааг тогтоох нь туйлын чухал бөгөөд хууль эрх зүйн орчинг тасралтгүй боловсронгуй болгох шаардлагатай байна гэжээ.
Монгол Хятад хоёр орон соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг чухалчлан үзэж, хоёр орны иргэд хоорондын ойлголцол итгэлцлийг нэмэгдүүлэх ёстой гэж Сү. Батболд онцлов. \Орчуулсан редактор Урангоо\
| ||||
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |