• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол улс Шянган дахь ерөнхий консулын газраа байгууллаа

Жун Шинь Агентлаг       (GMT+08:00) 2011-06-15 10:45:09

     Монгол улсаас Хятадын Шянганд суух ерөнхий консулын газар 14-ний өдөр нээлтийн ёслолоо хийлээ. Хятадын ГХЯ-аас Шянганд суугаа тусгай төлөөлөгчийн газрын төлөөлөгч Лү Шинь Хуа болон Шянганы онцгой районы засгийн газрын эх газрын хэрэг эрхэлсэн газрын дарга Лин Рүй Лин нар уг ёслолд оролцлоо.

      Монгол улсын ерөнхий сайд Сү. Батболд уг арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ, Монгол улсаас Шянганд суух ерөнхий консулын газар байгуулагдан, Монгол Шянганыг холбосон агаарын шууд нислэг нэвтэрснээр, Монголын олон жуулчид Шянганд зочилж, мөн Шянганы иргэдийн Монгол улсыг ойлгоход их тустай болох юм гэжээ.

      Монголын талын саяхны мэдээлснээр, Монгол улсын засгийн газар Ядмын Ариунболдыг Шянганд суух анхны ерөнхий консулын албан тушаалд томилжээ. Я.Ариунболд нь энэ жил 41 настай, хууль зүй, шинжлэх ухааны магистр цолтой, 2008 оны 8-р сард Монгол улсаас Хятадад суугаа элчин сайдын яамны атташе, консулын газрын даргаар ажиллаж байсан юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе