• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сүхбаатарын Батболд: Баялаг үр дүнтэй айлчлал боллоо

CRI       (GMT+08:00) 2011-06-17 23:16:31

          Сэтгүүлч: Хятад Монгол хоёр орон сүүлийн жилүүдэд ган гачиг, цөлжилт, цагаан зуд зэрэг байгалийн гамшигт их өртөх боллоо. Гамшгаас сэргийлэх, гамшгийг багасгах талаар Монгол улс хэрхэн ажиллаж байна вэ? Энэ салбарт Хятад Монгол хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөв ямар байна вэ? Хятад, Монгол хоёр орны цөлжилтийг арилгах, байгаль орчныг хамгаалах талаарх хамтын ажиллагааны талаар та юу гэж боддог вэ?

          Ерөнхий сайд: Байгаль орчны асуудал бол дэлхий нийтийн том асуудал, улс болгоны том асуудал, бүс нутгийн харилцааны эмзэг асуудал юм. Монгол улсын хувьд цаг уурын өөрчлөлтөд нэлээн хүчтэй өртөж байгаа, дэлхийн цаг агаарын дулааралтай харьцуулахад Монгол орны цаг агаар дунджаар сүүлийн 50-аад жилд хоёр градусаар өөрчлөгдсөн нь дэлхийн дунджаас хоёр дахин их байгаа юм. Нөгөө талаас Монгол улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд орсон байна. Ой цөөрөх, голд ус ширгэх, хөрс муудах эдгээр нөхцөл байдал нэмэгдэх төлөвтэй байгаа. Бид үүнд их санаа зовж байгаа, Монгол улсын засгийн газар энэ асуудалд үндэсний хэмжээнд анхаарал хандуулж, цаашилбал олон улсын төвшинд бүс нутгийн орнуудын төвшинд, хөрш орнуудын төвшинд хамтран ажиллах ёстой гэж үзэж байгаа. Өнгөрсөн оны 8-р сард нийгэм ард түмэн, олон улсын анхаарлыг энэ асуудалд чиглүүлэх үүднээс Монгол Улсын засгийн газрын хуралдааныг Монгол улсын говийн бүс нутаг Өмнө Говь аймагт ээлжит хуралдаанаа хийсэн байгаа. Энэ хуралдаанаар байгаль цаг агаарын доройтол бэрхшээл, үүнээс үүсч байгаа сорилтууд, түүнийг давж туулахад үндэсний хэмжээнд яаж ажиллах ёстой? Бүс нутгийн хэмжээнд яаж ажиллах ёстой? Хөрш орнуудтайгаа яаж хамтран ажиллах ёстой? Нөгөө талаар олон улсын төвшинд дэвшүүлж байгаа хөтөлбөрүүдэд яаж оролцох ёстой гэдгийг ярьсан. Ер нь бид үйлдвэрлэл хөдөө аж ахуй, уул уурхайн салбарыг илүү байгаль орчинд ээлтэй, энэ технологийг ашиглан нэмүү өртгийг бий болгох, зөвхөн түүхий эд гаргаад явуулдаг бус, нэмүү өртөг боловсруулах "ногоон" эдийн засгийг түшиглэсэн, мэдлэгт суурилсан эдийн засагт чиглэсэн технологийг түшиглэсэн үйлдвэрлэл хөгжлийн бодлогыг явуулах ёстой гэж үзэж байгаа.

          Энэ чиглэлээр би айлчлалын хүрээнд БНХАУ-тай байгаль орчинд хал багатай, өндөр технологид тулгуурласан боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх. Байгалийн бэрхшээлүүдийг давж туулахад улс хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зээгээр ярьсан. Үүнд зохио эрх зүйн орчин бүрдүүлэхийн зэрэгцээ олон нийтийг сургах, ойлгуулах, аж ахуйн нэгж эдийн засгийн байгууллагуудыг энэ чиглэл рүү хандсан, ногоон эдийн засгийн бодлого руу оруулах, дээр нь улсын сан хөмрөгөөс тодорхой төсвөөс хөрөнгийн эх үүсвэр гаргаж, хамгаалах ажил хийх, жишээлбэл ойжуулах ажил хийх, гол усны эх дээр мод өвс тарихаас гадна гол усыг сэргээх зэрэг олон ажлыг бодлох ёстой гэж үзэж байна. Цацаргана гэж томоохон төслийг ярьж байна.

          БНХАУ-д энэ талаар томоохон туршлагууд байгаа, Өвөр Монголын Өөртөө Засах Оронд эрчимжсэн хөдөө аж ахуй, байгаль орчинг хамгаалах, цөлжилттэй тэмцэх олон сайн туршлага байгааг бид мэдэж байгаа, энэ бүх туршлагыг суралцах, хуваалцах, бие биеэ нөхсөн, хамтарч хожсон ийм хамтын ажиллагаа бол туйлын ач холбогдолтой гэж үзэж байгаа. Ялангуяа ӨМӨЗР Хятад Монголын харилцааны гүүр болж байдаг. Ийм чухал ач холбогдолтой бүс нутаг байгаа. Ийм учраас харилцаа хамтын ажиллагааны салбараа цаашид улам өргөжүүлж тодорхой салбаруудаар тэр дотроо эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэг, байгаль орчны салбаруудаа улам эрчимжүүлэх ёстой гэж үзэж байна.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе