• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сүхбаатарын Батболд: Баялаг үр дүнтэй айлчлал боллоо

CRI       (GMT+08:00) 2011-06-17 23:16:31

          Сэтгүүлч: Сүүлийн жилүүдэд Хятадын аж ахуйн нэгжүүд Монгол улсад хөрөнгө оруулалт ихээр хийж байна. Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин хэр вэ? Монгол улс гадаадын хөрөнгө оруулагчдад ямар хөнгөлөлт үзүүлж байна вэ?

          Ерөнхий сайд: БНХАУ бол манай худалдааны хамгийн том түнш болсон, мөн хамгийн том хөрөнгө оруулагч орон байгаа. Бид цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн гүнзгийрүүлнэ гэж бодож байгаа. Нөгөө талаасаа Монгол улс бас хөрөнгө оруулалт худалдааны бодлогоо харьцангуй тэнцвэртэй байлгах, бусад хөрш орнууд, бусад орнуудын хөрөнгө оруулалт худалдааг нэмэгдүүлэх, балансыг тодорхой хэмжээнд байлгахыг гадаад хамтын ажиллагааны нэг чиглэл гэж ойлгож болно. Гэхдээ үүний аль нэг хэсгийг нь багасгах биш бүгдийг зэрэг томруулах, нэмэгдүүлэх, энэ чиглэлэрээр харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаа. Нөгөө талаасаа ингэж өргөжүүлж хөгжүүлэхдээ хэн нэгэн аж ахуйн нэгж буюу ямар нэгэн улсад тусгай давуу нөхцөл өгөхгүй, гаднын хөрөнгө оруулагч Монголын хөрөнгө оруулагч нар нэг ижил шударга, нээлттэй, өрсөлдөх чадвартай ийм бизнесийн ажиллах орчныг бүрдүүлнэ. Ер нь хөрөнгө оруулалтын орчин маань ойлгомжтой, тогтвортой, хариуцлагатай нээлттэй байх энэ зарчмыг засгийн газар хамгийн чухалчилж авч үзэж байгаа юм.

          Сэтгүүлч: Таны ярилцлага өгсөнд баярлалаа.


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе