|
|
||
Хятадын ОУР-ын мэдээ, 19-ний өдөр, Хятадын баруун өмнөд нутагт байгаа Төвд Үндэстний Өөртөө Засах Районы төв Лхас хотод сүрлэг тэмдэглэлт үйл ажиллагааг явуулж, Төвдийн энх тайвнаар чөлөөлөгдсний 60 жилийн ойг тэмдэглэсэн байна. Хятад улсын дэд дарга Ши Жиньпин тэргүүтэй Төв хорооны төлөөлөгчид болон Төвдийн олон үндэстний ард түмэн хамтран энэхүү тэмдэглэх үйл ажиллагаанд оролцсон байна.
Энэ өдөр Лхас хот баярын уур амьсгалаар бялхаж, газар дүүрэн амьд цэцэг, хүн бүхэн баяр хөөртэй байлаа. Үндэстний хувцас өмссөн олон үндэстний ард иргэд амьд цэцэг хадаг өргөж аль эрт Поталла ордны талбайд цугларч, энэ цаг мөч ирэхийг тэсч ядан хүлээж байлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |