
1951 онд, Төвийн ардын засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч болон Төвдийн орон нутгийн засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч байсан төлөөлөгч Бээжинд "Төвдийг энх тайвнаар чөлөөлөх тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурж, Төвд энх тайвнаар чөлөөлөгдөж, Хятадын үндэстэнүүд шинэ түүхэн нөхцөлд их нягтралтай байж, Төвдийн хөгжил болон дэвшилд шинэ түүхэн хуудас сөхсөнийг харуулж байгааг зарлажээ.
60 жил өнгөрлөө, Төвдийн нийгмийн тогтолцоо нь түүхэн их үсрэлтийг биелүүлж, эдийн засаг нийгэм нь тал бүрээр хөгжиж, ардын амьдралын төвшин нь их хэмжээгээр дээшилж, үндэстнүүдийн нэгдэл нягтрал тасралтгүй бэхэжсэн байна. Төвдийн хөгжлийн түүхийг дүгнэж Ши Жиньпин хэлэхдээ, социализмын тогтолцоог байгуулж, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогыг хэрэгжүүлсний улмаас Төвдийн нийгмийн үйлдвэрлэлийн хүчнийг ихэд чөлөөлж, Төв хорооны боловсруулан гаргасан иж бүрэн онцгой, хөнгөлөлттэй бодлого нь Төвдийн эдийн засаг нийгмийн хөгжилд нэлээд том хөдөлгөх хүч нэмсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
1 2 3 4 5 6 7