
Өвөр Монголын Их Сургуулийн профессор, Доктор, Докторантын жолоодогч багш Буян-дэлгэр эрдэм шинжилгээний илтгэл хийж байгаа нь
Очирт цагаан хотын буурь Улаанхад хотын Ар-Хорчин хошууны умард хэсгийн Хан-сүм сумын нутагт байрладаг бөгөөд хошуу засгийн газрын суугаа Чавга сууринаас 75 км зайтай оршдог. Монголын эцсийн хаан Лигдэн хутагт хааны үеийн Өвөр Монгол нутгийн улс төрийн төв болж байсан Очирт цагаан хотын буурийн хэсэгт эдүгээ мөн түүх соёлын маш их дурсгалт зүйл хадгалагдаж байгаа юм. Эрдэмтдийн судлан нотолсноор, тэнд түүхийн адил үеийн адил бус шатны 3 том барилгын буурь, бунхны 2 газар, бас олон тосгоны буурь байдаг ажээ. Эдгээр буурь, тосгод, бунхны газрууд нь Мин улсын сүүлчийн үеийн Өвөр Монголын зүүн нутгийн хотын бүтэц, нутгийн монголчуудын байршил суурьшлын онцлогийг судлахад эрдэм шинжилгээний маш их үнэ цэнэтэй юм.
1 2 3 4 5