
Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн профессор Хөгжилт эрдэм шинжилгээний илтгэл хийж байгаа нь
Түүхэн судар бичигт тэмдэглэснээс үзэхэд, 1634 онд Монгол Хаант Төрийн сүүлчийн хаан-Лигдэн хаан хойд Алтан улсын Хунтайжид ялагдсаны дараа, Очирт цагаан хот дайны хөлд сүйрсний улмаар, хаан ордны түүх соёлын маш их хэмжээний ховор нандин дурсгалт зүйл алдагдсан байна. Хаан ордны хөгжим ч мөн энэ гайгаас зайлж чадсангүй. 1984 онд Ар-Хорчин хошууны Гэмпийн сүмээс Монгол хаан ордны дуу хөгжмийн хэсэг бусаг 15 материалыг илрүүлжээ. Тэдгээр нь Лигдэн хааны үеийн хаан ордны хөгжим мөн болох нь эрдэмтэн судлаачдын судалгаа шинжилгээгээр нотлогдсон байна. Монгол хаан ордны хөгжим нь Монгол-Юань улсын үед өрнөн хөгжиж, Хааны магтуу, Төрийн магтуу, шашны заяг ёс, ардын зүйр цэцэн үг, сургал үг зэрэг 80 гаруй дуу хөгжмийг хамарсан байдаг. 2011 онд Монголын хаан ордны хөгжим нь Өвөр Монголын Өөртөө Засах Районы биет бус соёлын өвийн жагсаалтад хамрагджээ.
1 2 3 4 5