• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаад дотоодын эрдэмтэд Төвдийн экологийн хамгаалалтыг авч хэлэлцэв

CRI       (GMT+08:00) 2012-08-10 17:19:05

      Төвдийн газрын байц, тогтоц зэрэг нь их ярвигтай, гол мөрөн, нуур цөөрөм ихтэй бөгөөд энд Азидаа хамгийн алдартай Ганга мөрөн, Энэтхэг мөрөн зэргийн дээд урсгал нь бүгд Төвдөд байдаг. Үүнээс гадна, Хөх-Нуур Төвдийн өндөрлөгт мөн олон тооны төвд бөхөн, зэрлэг илжиг зэрэг 100 гаруй төрлийн ховор амьтад байдаг.

       Төвдийн Өөртөө Засах Районы Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэд эрдэмтэн Даваацэрэн манай радиод ярилцлага өгөхдөө, сүүлийн жилүүдэд, засгийн газраас Төвдийн экологийн бүтээн байгуулалт болон хүрээлэн байгаа орчинг хамгаалахад оруулж байгаа хөрөнгийн хэмжээ нь жилээс жилд нэмэгдэж, зэрлэг амьтныг хамгаалах, байгалийн дархан цаазтай бүсийг байгуулах, бохирдлыг арилгах зэрэг тал дээр ихээхэн амжилтыг олоод байна. Төвдийн экологийн эмзэг орчинг хамгаалахын төлөө, засгийн газраас цогцолбор арга хэмжээ, бодлогыг хэрэгжүүлж, ялангуяа аялал жуулчлалын маршрутыг төлөвлөх, уул уурхайн олборлолт, авто зам тавих зэрэг томоохон төсөлд тусгай зохицуулалт хийлээ гэжээ.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе