|
|
||
Тэрээр хэлэхдээ: "Өнөөгийн байдлаар манай энд жуулчдын тоо олшрохын хэрээр байгалийн үзэмжит бүсийн экологид тодорхой хэмжээгээр дарамт учруулж байна. Үүнтэй холбогдуулан бид аялал жуулчлалын маршрутыг зурж төлөвлөх, мөн уг салбарын менежментийн талаар багц бодлогыг хэрэгжүүлж, экологийн дарамтыг багасгаж байна. Үүнээс гадна, өнгөрөгч зууны 80-аас 90-ээд оны үеийн олон уул уурхайн олборлолтыг зогсоосон" гэв.
Гэвч, Даваацэрэнгийн үзэж байгаагаар, хэдийгээр тодорхой амжилт олсон боловч, Төвдийн экологийн хамгаалалт мөн л олон сорилтуудтай нүүр тулж байна, үүнд хамгийн том сорилт нь цаг уурын өөрчлөлт байгаа юм байна. Тэрээр хэлэхдээ, ирэх хэдэн жилийн хугацаанд, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөө нь экологийн хамгаалалтын ажлын хамгийн хүнд хэцүү сорилт байх болно. Цаг уурын өөрчлөлтөөс болж мөсөн уул улам хурдан хайлж, Төвдийн байгалийн дархан цаазтай газар дахь нуур цөөрмийн усны төвшин дээшилж, тал нутаг усанд автаж, тухайн нутгийн малчдын амьдрал, үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлөх болно гэлээ.
Төвдийн экологийн орчинг сайжруулж, тэндэхийн тогтвортой хөгжлийг биелүүлэхийн төлөө, Хятад улс олон олон улсын хэмжээний хамтын ажиллагааг өрнүүлсэн билээ. Германы Лейпцигийн Их Сургуулийн профессор Андрис Гручко бол Төвдийн экологийн судалгаанд оролцсоор ирсэн эрдэмтдийн нэг юм. Тэрээр 1984 онд анх Төвдөд ирж, Төвдийн байгаль дэлхийд нь гүн гүнзгий татагдсан нэгэн бөгөөд түүнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд, тэрээр 50 гаруй удаа Төвдөд ирж очсон байна. 2005 онд, Андрис Гручко Төвдийн экологийн бүтээн байгуулалтын талаар албан ёсоор эрдэм шинжилгээний ажил хийж эхэлжээ. Түүний үзэж байгаагаар, сүүлийн хэдэн арван жилийн хөгжлөөр Төвдийн олон салбарт үсрэнгүй өөрчлөлт шинэчлэл гарсан. Гэвч үүний зэрэгцээ мөн хүн байгалийн зөрчил нь Төвдийн тогтвортой хөгжилд ихээхэн сорилтыг учруулж байна гэжээ.
Үүний зэрэгцээ, Төвдийн экологийн хамгаалалттай холбоотой олон олон улсын хэмжээний хамтын ажиллагааны төсөл ч явагдаж байна. Америкийн Винрок олон улсын нийгэмлэгийн Езан Голдинс сэтгүүлчид хандан хэлэхдээ, уг нийгэмлэг нь одоо дэлхийн олон газрын тариачдад техникийн туслалцааг үзүүлж байна гэв. Одоо тэд Төвдөд ирж, тухайн нутгийн малчин тариачдад өвс мод тарихад нь мэрэгжил техникээр тусалж, өдөр ирэх тусам ноцтой болж буй цөлжилтийн асуудлыг зохицуулах талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн байна.
Езан Голдинс хэлэхдээ:"Хятад улсын засгийн газар их олон газруудын цөлжилтөд чиглүүлэн тариаланг зогсоож ойжуулж, тал нутгийн экологийг сэргээж байна. Энд хэлэхэд Хятад улсын Төвдийн зарим экологийн хамгаалалтын талаар авч буй арга хэмжээ нь бидний төслийн хэрэгжилтийг их үр дүнтэй болгож байна. Тухайн нутгийн иргэд ч өөрийн хүрээлэн байгаа орчноо ихэд чухалчлан үздэг" гэжээ.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |