• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн хойд Азийн 8-р яармаг нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-09-06 11:07:58

    Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт, худалдааны 8-р яармаг 6-ны өдөр Хятадын зүүн хойд нутгийн Гирин мужийн Чанчүн хотод нээгдлээ. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чи Шань нээлтийн ёслолд оролцлоо.

    ХКН-ын Гирин мужийн хорооны нарийн бичгийн дарга Сүнь Жэн Цай хэлсэн үгэндээ, өнөө Хятадын төв засгийн газар Чанчүнь- Гирин -Түмэн голын урсгал дагуух нутгийн нээлттэй бүсийн байгуулалтыг идэвхтэй түлхэн ахиулж, Хятадын Түмэн голын Хуй Чүний олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ бүс байгуулахыг батлан, аж үйлдвэрийн хуучин баазыг бүх талаар цэцэглүүлэн хөгжүүлэхэд хүчирхэг их хөдөлгөх хүч олгосон бөгөөд Гирин болон Зүүн хойд Азийн олон орон хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагаанд таатай нөхцөл бүрдүүлж өглөө. Хятадын тал талуудтай хамтаар хамтын ажиллагааны салбараа цаашид өргөтгөн, хамтын ажиллагааны зиндаагаа өндөрсгөж, хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, Зүүн хойд Азийн хамтын цэцэглэл хөгжилд асар их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе