
Яармагийн үеэр 40 том төрлийн 69 ажиллагаа зохиогдох болно. Түүнчлэн Зүүн Хойд Азийн орнуудын худалдааны өдөрлөг, тэдний онцлог давуу тал, өвөрмөц аж ахуй болон гадаадтай хамтрах гол төслыг сурталчлан 11-ны өдөр өндөрлөх юм.
Зүүн Хойд Азийн яармаг бол Зүүн Хойд Азийн зургаан орны хамтаар оролцож, дэлхий дахинд эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, дээд зиндааны яриа хэлцэл, соёлын солилцоо өрнүүлэх улсын зэрэглэлийн олон улсын бүс нутгийн чанартай яармаг юм. 2005 оноос өнөөг хүртэл нийт 7 удаа зохиогдож, 100 гаруй улс орон, бүс нутгийн 320 мянга гаруй бизнесменүүд оролцоод байна. /Баатар орчуулав/
1 2 3