• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Япон, Солонгосын нутаг дэвгэрийн маргаан нь эдийн засаг худалдааны солилцоонд нөлөөлөхгүй

CRI       (GMT+08:00) 2012-09-07 17:12:13

      Хятад, Орос, Япон, БНСУ, БНАСАУ болон Монгол зэрэг 6 орон зүүн хойд Азид багтдаг. Эдгээр орнууд хуурай газраар хиллэдэг, 1.7 тэрбум хүн амтай, 28 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, эдийн засгийн ерөнхий хэмжээгээр дэлхийн 1/5-г эзэлдэг. Дээрх орнууд эрчим хүч, нөөц баялаг, хөрөнгө, техникийн талаар харилцан нөхөх шинжтэй, хамтын ажиллагааны нөөц ихтэй. Эдүгээ Хятад улс зүүн хойд Азийн орнуудын хамгийн том худалдааны түнш болж, хоёр талын хөрөнгө оруулалтын хэмжээ 65 тэрбум ам.доллар болжээ.
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань мөн өдөр нээгдсэн Хятадын зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт худалдааны 8-р яармаг дээр хэлэхдээ, өнөөгийн эдийн засгийн нөхцөлд дээрх орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй. Үүний тулд засгийн газар хоорондын чөлөөт худалдааны бүсийн хэлэлцээр зэргийг даруй эхлэх хэрэгтэй байна гэв.

1 2 3 4 5 6
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе