
БНСУ-ын мэдлэг эдийн засгийн яамны хэлтсийн дарга Мун Жаедо хэлэхдээ, түүхийн үлдээсэн асуудлын улмаас, зүүн хойд Азийн бүс нутгийн орнууд хоорондын зөрчил маргалдаан өнөө хүртэл оршсоор байна. Өнөөгийн дэлхийн эдийн засгийн олон асуудалтай үед тус бүс нутгийн орнууд бодлого зохицуулалт хамтын ажиллагаагаа өргөтгөж, энэхүү бэрхшээлийг давах хэрэгтэй.
"Зүүн хойд Азийн бүс нутаг урьд өмнө байгаагүй геополитекийн асар их өөрчлөлттэй тулгараад байна. Тухайлбал, Хятадын зүүн хойд бүс нутгийг нээлттэй болгох төлөвлөгөө, Оросын алс дорнодын бүс нутгийг нээх, БНАСАУ-ын далайн зүүн эргийг нээх зэрэг нээлттэй болгох хөтөлбөрүүд ар араасаа цувран хэрэгжиж байна. Энэ нь цаашид зүүн хойд Азийн эдийн засгийн хүрээ дэлхийн эдийн засгийн төв болон шинэ өсөлтийн хүч болно гэсэн үг. Түүхийн үлдээсэн асуудал болон геополитикын асуудлын улмаас, зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын хооронд зөрчил маргалдаан өнөө хүртэл үргэлжилсээр байна. Энэхүү яармаг 21-р зууны зүүн хойд Азийн хамтын ажиллагаанд шинэ эхлэл тавина гэдэгт найдаж байна " гэжээ.
1 2 3 4 5 6