ХКН-ын 18-р их хурал 8-ны өдрийн үдээс өмнө Бээжингийн Ардын хурлын их танхимд нээлтээ хийлээ. ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао "Хятадын онцлогтой социализмын замаар урагшлахыг эрс хэлбэрэлтгүй баримталж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын төлөө тэмцье" гэсэн гарчигтай тайлан хийлээ. Мөн өдрийн үдээс хойш, Ү Бангүө, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян нар 18-р хурлын төлөөлөгчдийн хэсэгтэй уулзаж ярилцсан байна.

Ү Бангүө 8-ны үдээс хойш ХКН-ын Аньхүй мужийн төлөөлөгчдийн хамт ХКН-ын 18-р их хурлын тайланг авч хэлэлцсэн байна. Ү Бангүө заахдаа, нөхөр Хү Жиньтаогийн тавьсан чухал тайлан илтгэл нь Марксизмын байр суурь, үзэл ойлголт, арга барилыг шингээсэн, түүхийн шинэ нөхцөлд Хятадын онцлогтой социализмыг шинэ ялалтанд хүргэх улс төрийн хөтөлбөр, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах үйл ажиллагааны удирдамж юм. Бид уг тайлангийн үзэл санаанаас нягт нямбай суралцаж, гүнзгий ойлгож, үзэл бодол, үйл ажиллагаагаа өөрийн ухамсраар намын 18-р их хурлын үзэл баримтлалтай нэгтгэж, Хятадын онцлогтой социализмын замаар хэлбэрэлтгүй зоригтой урагшлах хэрэгтэй гэжээ.
1 2 3 4 5 6