Пүрэв, 5 сарын 15, 2025
• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ү Бангүө, Жя Чинлинь, Ли Чанчүнь, Ши Жиньпин, Ли Кэчян нар 18-р хурлын төлөөлөгчидтэй уулзаж ярилцав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-09 15:53:00

      Ши Жиньпин 8-ны үдээс хойш намын 18-р их хурлын Шанхайн төлөөлөгчдийн ярилцлагад оролцохдоо, намын 18-р их хурал бол Хятад улс чинээлэг нийгмийн бүх бүтээн байгуулалтууд шийдвэрлэх үе шатандаа орсон цаг үед хуралдаж байгаагаараа маш чухал хурал болж байгаа юм. Их хурлын үеэр төлөөлөгчид 18-р их хурлын тайланг хянан хэлэлцэх ажлыг нухацтай сайн хийж , намын дүрэмд өөрчлөлт оруулах төслийг хянан хэлэлцэх ажлыг нухацтай сайн хийж, "хоёр хороо"-ны бүрэлдэхүүнүүдийн нэр дэвшигчдийг бэлтгэх, сонгох ажлыг нухацтай сайн хийж, энэ их хурлын туг далбааг өндөрт өргөсөн, хүчээ нэгтгэсэн их хурал байж, өнгөрснөө залгамжлан ирээдүйг нээж эв нэгдэлтэйгээр урагшлах их хурал болгохын тулд хамтын хүчээр хичээн чармайх хэрэгтэй гэлээ.

      БНХАУ-ын ерөнхий сайдын орлогч Ли Кэчян 8-ны үдээс хойш Намын 18-р их хуралд оролцож байгаа Шаньдүн мужийн төлөөлөгчидтэй уулзаж ярилцах үед хэлэхдээ, Хү Жиньтао даргын тайлан нийт нам, ард түмний хүсэл эрмэлзлийг бүрэн гүйцэд тусган харууллаа, биднийг удирдан жолоодож Хятадын онцлогтой социализмын шинэ ялалтанд хүрч, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шинэ шаардлагыг биелүүлж, ард түмэн нь аз жаргалтай аж төрөн амьдрахад үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн шинэ хуудсыг бичлээ гэжээ.

 <<  1 2 3 4 5 6  >> 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе