• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2012 оны "Хятадын хамгийн бүтээмжтэй хот"-ын шагнал гардуулах ёслол Бээжинд болов

CRI       (GMT+08:00) 2012-12-12 16:01:09

       CRI online мэдээ: Хятадын Олон Улсын Радиогоос зохион байгуулсан "2012 оны Хятадын хотуудын жагсаалт"-ын шагнал гардуулах ёслол 12-р 12-ны өдөр Бээжинд болж, Бээжин, Шанхай, Пү-эр, Чэндү, Гуанжөү, Шэньжэнь, Сүжөү, Жюжян, Үши болон Иньчуань зэрэг 10 хот дэлхийн сүлжээ ашиглагчдын саналаар "Хятадын хамгийн бүтээмжтэй хот"-оор шалгарчээ. Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, Соёлын яам, Шинжлэх ухаан техникийн яам, Аялал жуулчлалын үндэсний газар, шагнал хүртсэн дээрх хотуудын холбогдох хариуцлагатан, гадаад орнуудаас Хятадад суугаа элчин төлөөлөгчид, олон улсын байгууллагаас Хятадад суугаа төлөөлөгчид болон Хятадын эрдэмтэн мэргэжилтэн, гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сэтгүүлчид Бээжингийн Чао-ян дүүргийн хот төлөвлөлт урлагийн ордонд шагнал гардуулах ёслолд оролцсон байна.

"Бүтээмж" хотын хөгжлийн шинэ бэлэг тэмдэг болов

      Хятадын Олон Улсын Радиогийн дарга Ван Гэннянь хэлсэн үгэндээ, 2010 оны "Хятадын аялал жуулчлалын нэрт хот" болон 2011 оны "Хятадын соёлын нэрт хот" арга хэмжээний үргэлжлэл болох Хятадын шинээр хөгжиж байгаа бүтээмжит хотуудыг танилцуулах арга хэмжээг Хятадын Олон Улсын Радио энэ онд дэлхийн сүлжээ ашиглагчдад танилцуулж байна. Энэ 10 хот Хятадын бүтээмжит хотуудын адил бус дүр төрхийг төлөөлж, мөн өнөөгийн Хятадын хамгийн бүтээмжит хотуудын чиг хандлагыг тодорхойлогч болж байгаа юм. Энэ үйл ажиллагаа дотоод гадаадын сүлжээ ашиглагчдын талархлыг хүлээсэн нь Хятадын хотуудын бүтээмжийн үзэл санаа гадаад дотоодын сонсогчид, сүлжээ ашиглагчдын дунд нэр хүнд, татах хүчтэй байгааг харууллаа гэжээ.

      2010 онд "Хятадын хотуудын жагсаалт" арга хэмжээг зохион байгуулснаас хойш уг арга хэмжээ Хятадын хотуудад зохих үнэлгээ, цол олгохыг хичээж ажилласаар ирлээ. Ялангуяа Хятад улс дэлхийн эдийн засгийн 2 дах том цогц болсны дараа, аялал жуулчлал, соёл, бүтээмж зэрэг нь Хятадын хотуудын соёлын үзэл санааны хүчин зүйл болсон байна. Энэ оны "Хятадын хамгийн бүтээмжтэй хот"-ыг шалгаруулах явцад, "хамгийн бүтээмжтэй нэрийн хуудас, Иргэддээ зориулсан бүтээмжтэй үйлчилгээ, түргэн хөгжиж байгаа бүтээмжийн салбар болон баяр хөөртэй бүтээмжит амьдрал" зэргээр баримжаа болгож, дэлхийн олон газрын сүлжээ ашиглагчдын оролцоотойгоор нэр дэвшсэн 20 хотоос 10-г шалгаруулсан юм.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе