• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2012 оны "Хятадын хамгийн бүтээмжтэй хот"-ын шагнал гардуулах ёслол Бээжинд болов

CRI       (GMT+08:00) 2012-12-12 16:01:09

Хотын бүтээмжийн дээд уулзалт анхаарал татлаа

      "2012 оны Хятадын хотуудын жагсаалт"- ын шагнал гардуулах ёслол 12-р сарын 12-ны өдөр ёслол төгөлдөр зохиогдлоо. Зохион байгуулагч тал "Хятадын хамгийн бүтээмжит хотоор шалгарсан " хотуудын холбогдох хариуцлагатан болон дотоодын нэрт их дээд сургуулиудын эрдэмтдийг урьж, "Хятадын бүтээмжийн цэг болон ирээдүй" сэдвээр дээд уулзалт зохион байгуулсан байна. Жюжян, Шэньжэн зэрэг хотын удирдлагууд "Эх баялгаа нэгтгэн бүтээмжийг ахиулах" болон "Даган дууриахаас өвөрмөц болтлоо хөгжих " хоёр сэдвээр уг салбарын нэрт эрдэмтэдтэй санал бодлоо солилцжээ.

      "2012 оны Хятадын хотуудын жагсаалт" нь хотын бүтээмжийн хүчин зүйлээр Хятадын хотуудын адил бус дүр төрхийг дэлхий дахинд харуулах зорилготой юм. Уг арга хэмжээг Төрийн Зөвлөлийн Хэвлэлийн Алба, БНХАУ-ын Соёлын Яам, БНХАУ-ын Шинжлэх Ухаан Техникийн Яам, Үндэсний Аялал Жуулчлалын Хэрэг Эрхлэх Газар санаачлан, Хятадын Олон Улсын Радиогийн CRI Онлайн сүлжээ зохион байгуулсан юм. Уг арга хэмжээ CRI Онлайн олон хэлний сүлжээ болон дотоод гадаадын хамтран ажиллагч олон хэвлэлийн хэрэгсэл, мессеж, сүлжээгээр санал хураах хэлбэрээр Хятадын бүтээмжит хотуудыг шалгаруулж, Хятадын хотуудад өөрийн өвөрмөц онцлогоо дэлхий дахинд харуулах тавцан хангахын зэрэгцээ Хятадын өвөрмөц онцлог бүхий эх баялгийг дэлхийн сүлжээ ашиглагчдад танилцуулсан байна.

      "2012 оны Хятадын хотуудын жагсаалт"- ын шагнал гардуулах ёслол дээр зохион байгуулагч тал мөн "2013 оны хотын жагсаалт"-ын арга хэмжээний гол санааг танилцуулсан байна. Ирэх оны уриаг "Хятадын хамгийн экологийн нэрт хот" гэж тогтоож, экологийн соёлыг онцгой анхаарч, дэлхий дахинд Хятадын хотын экологийн хамгийн сайн талыг харуулахаар шийдлээ.


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе