• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Баясгалант цагаан сар" арга хэмжээ Улаанбаатарт боллоо

CRI       (GMT+08:00) 2013-01-13 16:13:04

      Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Районы "Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг", "Монгол Улс. Өвөр Монголын эдийн засаг соёлын хөгжлийг дэмжих холбоо"-ны хамтран зохион байгуулсан "Баясгалант цагаан сар" арга хэмжээ 1-р сарын 11-ийн өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод боллоо. Энэ арга хэмжээний хүрээнд 11-ний үдээс өмнө МУИС-ын Күнзийн институт Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Районы "Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг"-ээс Монгол Улсын хятад хэлний сургалттай холбогдох сургуулиудад Хятадын эртний уран зохиолын тээжис, хятад хэлний толь бичиг болон Өвөр Монголын тухай танилцуулсан материал зэрэг ном бичиг бэлэглэх ёслол болж, орой нь Өвөр Монголын хөрөнгө оруулалттай "Цагаан мөрөн" компанид сар шинийг угтах цэнгүүн боллоо.

       Ном бэлэглэх ёслол дээр МУИС, МУБИС, Их засаг их сургууль, Үй цай дунд сургууль, 23-р сургууль, Найрамдал сургууль зэрэг холбогдох сургуулийн удирдлага, багш, оюутан сурагчид бэлгийн номыг баяртайгаар хүлээн авлаа. 

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе