• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Баясгалант цагаан сар" арга хэмжээ Улаанбаатарт боллоо

CRI       (GMT+08:00) 2013-01-13 16:13:04

         "Баясгалант цагаан сар" арга хэмжээний хүрээнд болсон ном бэлэглэх ёслол болон сар шинийг угтах цэнгүүнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Ван Фүкан тэргүүтэй дипломат ажилтнууд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Өвөр Монголын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид, Хятадын оюутнууд болон Монгол Улсын холбогдох байгууллага нэгжийн зочид төлөөлөгчид оролцлоо. Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Районы "Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг"-ийн орлогч дарга Чэнь Баочуань, элчин зөвлөх Ван Фүкан нар цэнгүүн дээр хундага өргөн үг хэлж, хуран цугларсан бүх хүмүүст сар шинийн баяр хүргэж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Сар шинийг угтах цэнгүүнд Монголын "Түмэн эх" дуу бүжгийн чуулга гайхамшигт сайхан тоглолт үзүүлж хөөр баяр нэмлээ. \сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе