|
|
||
Тэрээр цааш нь хэлэхдээ, энэ удаагийн хурал 4 хэсэгт хуваагдана. Эхний хэсэг нь 3 хоног хагас үргэлжилж, Засгийн газрын ажлын тайлан, төлөвлөгөө, төсвийн тайлан зэргийг хянан хэлэлцэж батлахын зэрэгцээ, БХАТИХ-ын санхүүгийн зөвлөлийн гишүүдэд нэр дэвшигчдийг сонгох болно . 2-р хэсэг нь мөн 3 хоног хагас үргэлжилж, БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлан, дээд шүүх болон прокурорын ажлын тайлан, Төрийн зөвлөлийн яам хороодын өөрчлөлтийн төсөл зэргийг хянан хэлэлцэнэ. 3-р сарын 12-ны өдөр хурал завсарлана. 13-аас 3-р хэсгийн хуралдаан эхэлж 4 хоног үргэлжилнэ. Энэхүү хэсэгт БХАТИХ-ын Байнгын хорооны дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, улсын дарга, улсын орлогч дарга, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын нэр дэвшигч, ерөнхий сайдын орлогч, Төрийн зөвлөлийн гишүүн, яам хороодын сайд нар, ардын банкны захирал, Аудитын ерөнхий газрын дарга, Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нар, Төв хорооны цэргийн зөвлөлийн дарга, орлогч дарга, гишүүд, дээд шүүхийн дарга, ерөнхий прокурор болоод БХАТИХ-ын Байнгын хорооны 8 салбар нэгжийн удирдлагуудыг сонгоно. 4-р хэсэг нь хагас өдөр болж, БХАТИХ-ын 1-р бүгд хурлаар гаргасан шийдвэрийн төслийг хянан хэлэлцэнэ гэжээ.
Фү Ин танилцуулахдаа, 3-р сарын 17-ны үдээс өмнө хурал өндөрлөсний дараа шинээр томилогдсон ерөнхий сайд, ерөнхий сайдын орлогч болон ГХ-ын сайд нар сэтгүүлчидтэй уулзана гэв.
Хятадын Батлан хамгаалахын төсвийн зардлын талаар сэтгүүлчийн асуултад Тэрээр хариулахдаа, Азийн ололт амжилтад Хятадын энх тайванч дипломат бодлого чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |