• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын нэгдүгээр чуулган хэвлэлийн бага хурал хийлгэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2013-03-04 17:33:33

        Тэрээр цааш нь хэлэхдээ, нэг улс орны батлан хамгаалахын бодлого, тэрчлэн батлан хамгаалахын чиг хандлагыг судалж шинжлэхэд, бодлогын агуулга, шинж чанарыг нь ажиглах ёстой. Урт хугацааны туршид Хятад улсын баримталсаар ирсэн батлан хамгаалахын бодлого нь энх тайванч, сэргийлэлтийн чанартай байж, Хятад улс батлан хамгаалах хүчин чадлаа эрчимжүүлэх нь өөрийнхөө аюулгүй байдал, энх тайвныг хамгаалахын төлөө юм. Харин бусад оронд заналхийлэл учруулахын төлөө биш. Хятад улс энэхүү бодлогоо хэдэн арван жил эрс гуйвшгүй баримталсаар ирсэн бөгөөд бидний энх тайванч дипломат бодлого болон сэргийлэлтийн чанартай батлан хамгаалахын бодлого нь бүс нутгийн аюулгүй байдал, энх тайван, тогтвортой байдалд ач холбогдолтой гэжээ.

        Түүнчлэн Хүйтэн дайны дараа, дэлхийн олон газарт үймээн самуун, цаашилбал дайн дажин үүссэн. Гэвч Азийн бүс нутаг тогтвортой байсны хүчинд Азийн орнууд өөрийгөө хөгжүүлэхэд анхаарал тавьж, эдийн засаг хөгжсөн юм. Энэ нь мөн Ази тив маш чанга татах хүчинтэй байдгийн учир шалтгаан болох юм гэж Фү Ин хэлсэн байна.


1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе