|
|
||
9-ний өдөр Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечий Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ирээдүйд Хятадын гадаад харилцаа энх тайван хөгжил, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх чиг шугам, жолоодлого доор идэвхтэй байр сууриар олон улсын үйл хэрэгт оролцон, олон улсын системийг шударга, зүй зохистой чиглэлээр хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэжээ.
Жил бүр чуулдаг хоёр чуулганы хугацаанд ГХЯ-ны сайдын хэвлэлийн бага хурал олон анхаарлын төвд байдаг юм. Олон улс дахь Хятадын улс төрийн эдийн засгийн статус тасралтгүй дээшлэхийг дагалдан, Хятад улс олон улсын үйл хэрэгт ямархуу байр суурьтай оролцох нь энэ удаагийн хэвлэлийн бага хурлын халуун асуудал болсон байна.
Тэрээр хэлэхдээ, 21-р зуунд олон улсын олон талт системийн өргөн төлөөлөлтэй шударга байдлаа нэмэгдүүлж, үр ашгаа дээшүүлэх хэрэгтэй гэж бид үзэж байна. Хятад улс олон улсын тогтолцооны оролцогч, байгуулагч, хувь нэмэр оруулагч болсны хувьд үйл хэрэгт идэвхтэй байр сууринаас оролцон, олон улсын тогтолцоог шударга, зүй зохистой чиглэлээр хөгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэжээ.Үүний зэрэгцээ Хятадын гадаад харилцаанд сорилт нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд Хятадын ойр хавийн байдал өдөр ирэх тутам будлиантай болж, далайн тэнгисийн эрхийн болон арал олтригийн маргаан 2012 оны Хятадын гадаад харилцааны зангилаа болсон байна. Ян Жечий: Хятадын ойр хавийн байдалд будлиантай хүчин зүйл ихээр нэмэгдсэн байна. Гэвч Хятад улс хөрш оронтойгоо түншилж, найрсаг байх бодлогоо үргэлжлүүлэн баримтлах болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |