|
|
||
2012 онд Японы засгийн газар Дяо Юй Дао арлыг худалдан авах гэж жүжиглэж, Хятад Японы харилцааг хөшүүн байдалд оруулсан юм. Хятад Японы харилцааны талаар Ян Жечий хэлэхдээ, Японы тал бодит байдалд зөв хандаж, алдаагаа залруулан, Хятадын талтай хамт холбогдох асуудлыг яриа хэлцлээр зохицуулж, байдлыг хүндрэхээс зайлсхийх хэрэгтэй гэжээ.
Ян Жечий хэлэхдээ, Японы үйлдэл нь Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэд халдсан тул. Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж байгаа. Энэ нь Хятадын Засгийн газар ард түмний нутаг дэвсгэрийн бүрэн эрхээ хамгаалах гэсэн шийдвэр зоригийг харуулж байна гэжээ. Тэрээр бас хэлэхдээ, түүхийг хүндэтгэвэл сая ялалт байгуулж чадна гэдгийг практик гэрчиллээ. Японы тал түүхэн үнэнд зөвөөр хандаж, гүнзгий ойлговол хөрш орнуудтайгаа харилцаагаа сайжруулж чадна гэжээ.
Америк Ази Номхон далайн бүсэд дахин буцах стратеги тогтоохыг дагалдан, Америк уг бүс нутгийн үйл хэрэгт өргөнөөр оролцох боллоо. Хятадын хувьд ойр хавийн будлиантай байдлаа зохицуулахын зэрэгцээ уг бүс нутагт Америктай харилцаагаа зохицуулах нь чухал асуудал боллоо. Ян Жечий хэлэхдээ, Ази Номхон далайн бүс нутаг бол Хятад Америк хоёр орны ашиг сонирхол хамгийн нягт холбогдсон район юм. Америк Ази Номхон далайн бүс нутагт бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал сайшааж байна, үүний зэрэгцээ Хятадын талын ашиг сонирхол, анхаарал хандуулж байгаа асуудлыг хүндэтгэхийг хүсэж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Ази Номхон далайн бүс нутгийн үйл хэргийг энэ бүс нутгийн орнууд зөвшилцөн зохицуулах хэрэгтэй. Америкийн тал Хятадын талтай хамтран хоёр орны уг бүс нутаг дэх яриа хэлцэл хамтын ажиллагааг нэмэгдүүлэн уг бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжилд тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна гэжээ.
Хятад улсын Солонгосын цөмийн туршилт, Сирийн Хямрал зэрэг олон улсын асуудлаарх байр суурь нь ч хэвлэл мэдээллийн анхааралд байлаа. Саяхан БНАСАУ гуравдах удаа цөмийн туршилт хийж, аюулгүйн зөвлөл ч энэ талаар 2094 тоот тогтоол баталсан юм. Үүнийг Хятад улс сайшаах санал оруулсан байна. Ян Жечий хэлэхдээ, хориг тавих нь Аюулгүй зөвлөлийн үйл ажиллагааны зорилго биш, мөн асуудлыг зохицуулах үндсэн арга биш гэж Хятадын тал үзсээр ирсэн. Асуудлыг яриа хэлцлээр тэнцвэртэй зохицуулах нь цорын ганц арга зам болно гэж Хятад улс үзсээр ирсэн юм гэжээ. Тэрээр холбогдох талууд ухаалаг тэвчээртэй байж, байдлыг хурцатгах үйл ажиллагаа явуулахгүй байхыг уриалсан байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |