• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иргэдийн хүслийг засаг барих чиглэлээ болгоно гэж Хятадын шинэ ерөнхий сайд онцлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-17 17:27:31

    17-ны өдөр Хятадын үндэсний хамгийн дээд байгууллага болох БХАТИХ-ын жил тутмын ээлжит хурал өндөрлөсний дараа Хятадын Төрийн зөвлөлийн шинэ ерөнхий сайд Ли Кэчян, дөрвөн орлогчийн хамт дотоод гадаадын сэтгүүлчидтэй уулзсан байна. Энэ үеэр Ли Кэчян иргэдийн хүслийг засаг барих чиглэлээ болгоно гэж шинэ Засгийн газрын өмнөөс амласан байна. 

    Бид Үндсэн хуульд, ард иргэдэд үнэнч байж, иргэдийн хүслийг засаг барих чиглэлээ болгоно. Ард иргэдийн ирээдүйн амьдралын хүсэл мөрөөдлийг чармайн биелүүлэхийг гол үүргээ болгож, хуулиа дээдлэн, ардаа хүндэтгэж, хариуцлагаа хүлээн, үүргээ биелүүлэх засгийн газрыг байгуулж, бүх ард иргэдэд аз жаргал өгөх хүчирхэг гүрнийг байгуулна гэжээ.

      Хоёр цаг шахам үргэлжилсэн хэвлэлийн бага хурал дээр ерөнхий сайд Ли Кэчян Хятадын эдийн засгийн байгуулалт, өөрчлөлтийн чиглэл, гадаад харилцаа зэрэг сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулсан байна.

    Энэ удаагийн Засгийн газрын засаг барих зорилтын талаар Ли Кэчян хэлэхдээ, Хятад улсад зохицуулах ёстой ажил маш олон байгаа. Гол нь эдийн засгийг үргэлжлэн хөгжүүлж, иргэдийн амьдралыг тасралтгүй сайжруулан, нийгмийн шударга байдлыг ахиулах явдал юм гэжээ.

    Тэрээр онцлон тэмдэглэхдээ, дээрх гурван асуудлыг зохицуулахад гурван талын баталгааг шаардана, тухайлбал, нэгд, бүтээмжит Засгийн газрыг байгуулж, өөрчлөлт нээлтээр эдийн засаг, нийгмийг амьжиргааны бүрэн чадавхтай болгох. Хоёрт, цэвэр цэгц засгийг байгуулж, засгийн газарт итгэх олон нийтийн итгэл найдвар, засаг хэрэгжүүлэх хүчин чадавх болон үр ашгийг нэмэгдүүлэх. Гуравт, эрх зүйт засгийн газрыг байгуулж, хууль зүйн үзэл баримтлалаар орчин үеийн эдийн засаг, нийгэм, засгийн газрыг байгуулах зэрэг болно гэжээ.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе