• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иргэдийн хүслийг засаг барих чиглэлээ болгоно гэж Хятадын шинэ ерөнхий сайд онцлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-17 17:27:31

    Хүмүүсийн анхаарал хандуулж байгаа хотжилтын асуудлаар Ли Кэчян хэлэхдээ, бидний онцлоод байгаа шинэ маягийн хотжилт нь хүнийг дээдэлсэн хотжилт байх ёстой. Эдүгээ манай улсад хот орж ажил хөдөлмөр эрхэлж байгаа 260 сая гаруй тариачин байна. Тэднийг алхам алхмаар хотын иргэн болгож, үйлчилгээний баталгаа олгох ажил бидэнд тулгарч байна. Хотжилт нь том, дунд, жижиг хотуудын зохицонгуй хөгжлийг шаардахаар барахгүй, бүс нутгийн байдал онцлогт тохирсон хөгжлийг шаардана. Түүнчлэн, хотжилт бол нэлээд будлиантай системчилсэн төсөл. Тухайлбал эдийн засаг, нийгмийн гүнзгий өөрчлөлтийг үүсгэх болохоор, үүнд нийцсэн олон төрлийн өөрчлөлтийг ч тулган шаардаж байдаг гэжээ.

    Хэвлэлийн бага хурал дээр Ли Кэчян авилгатай холбоотой асуултад хариулахдаа, Хятадын Засгийн газрын авилгын эсрэг шийдвэр бол бат ноттой, хэлбэрэлтгүй юм, удирдах боловсон хүчин олон түмэнд үйлчлэх болсон тул баяжих санаагаа хураавал зохино гэжээ. Цэвэр цэгцээр засаг хэрэгжүүлэхийг өөрийн биеэс эхлэх хэрэгтэй, энэ бол эртний сургаал, үнэн ёс мөн. Албан тушаал хашиж, олон түмэнд үйлчлэх болсон тул баяжих санаагаа хураавал зохино. Бид нийгэм, хэвлэл мэдээллийн хяналтанд бэлэн байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, бид мөн авлигын эсрэг механизмыг боловсронгуй болгож, авилга авах үйл ажиллагаа болон авилга авагчдыг хуулийн дагуу залхаан шийтгэх болно гэжээ.

      Сянган, Аомэний ахан дүүст буян хүртээсэн, дотор газар болон Сянган, Аомэний хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн, тус хоёр районы урт хугацааны хөгжил цэцэглэлтийг хамгаалах ажилд Төв засгийн газар хүч тавих болно гэж Ли Кэчян хэлжээ.

  Тэрээр хэлэхдээ, Сянган, Аомэний хөгжил цэцэглэлтийг дэмжиж, хоёр эргийн хамтын ажиллагааг ахиулах гэсэн Төв засгийн газрын олон бодлого, арга хэмжээ нь өнөө цөөн бус амжилтад хүрсэн. Төв засгийн газар үүнийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх болно гэжээ.

    Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны хөгжлийн орон зай болон далд хүчин маш их юм. Эх газрынхан Тайваньтай хөгжлийн боломжоо хуваалцахад бэлэн байна гэж Ли Кэчян онцлсон юм.

     Олон улсын яриа хэлэлцээ Хятад улсад анхаарал хандуулж байгаа талаар Ли Кэчян цохон тэмдэглэхдээ,  Энх тайван хөгжлийн зам бол Хятадын гуйвшгүй баримтлах, улс орны бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зам юм. Хөгжиж буй орнууд дунд том орон болсны хувьд олон улсын холбогдох үүрэг хариуцлагыг дааж, дэлхийн орнуудтай хамт урагшлан дэвшиж, 21-р зууны энх тайван ба хөгжил цэцэглэлтийг үргэлжлүүлэхийг хүсэж байна гэжээ.


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе