• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12-р сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулган өндөрлөлөө

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-17 10:51:32

      12-р сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулган төлөвлөсөн асуудлаа бүгдийг хэлэлцэж  шинэ ээлжийн төрийн удирдах  бүрэлдэхүүнийг сонгосны дараа 17-ны үдээс өмнө Бээжинд өндөрлөлөө. Хятад улсын дарга Ши Жиньпин хаалтын ёслол дээр  үг хэлж, "Хятадын мөрөөдөл"-ийг хэрхэн биелүүлэх талаар тодруулж ярихдаа, "Хятадын мөрөөдөл" гэдэг нь үнэндээ ард түмний мөрөөдөл, ард түмэнд түшиглэн, ард түмэнд тасралтгүй аз жаргал эдлүүлэхийг хэлнэ гэжээ.

       12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулганаар Засгийн газрын ажлын тайлангийн тухай шийдвэр, Засгийн газрын ажлын тайланг баталж, БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайлангийн тухай шийдвэр, Төв засгийн газар болон орон нутгийн 2012 оны төсвийн гүйцэтгэлийн байдал, Төв засгийн газар болон орон нутгийн 2013 оны төсвийн тухай шийдвэр, Төсвийн тайлан, Төв засгийн газрын 2013 оны төсөв, Дээд Прокурор болон Дээд Шүүхийн ажлын тайлан зэргийг баталсан байна.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе