|
|
||
Үүний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлэхдээ, "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэхэд Хятадын зориг санааг бадруулах хэрэгтэй. Энэ бол эх оронч үзлийг гол цөм болгосон үндэсний зориг санаа төдийгүй, мөн өөрчлөлт, шинэчлэлтийг гол цөм болгосон цаг үеийн зориг санаа мөн. Энэхүү зориг санаа нь сэтгэл санаа нэгтэйгээр улс орноо мандуулахын гол сүнс мөн. Бүх үндэстнүүдийн ард түмэн аугаа их үндэстнийхээ зориг санаа болон цаг үеийн зориг санааг бадруулж, эв санаагаа тасралтгүй нягтруулж, гандан бууршгүй итгэл зоригоор ирээдүйд тэмүүлэх хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин үргэлжлүүлэн хэлэхдээ, "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэхийн тулд Хятадын онцлогтой социализмын замаар замнах хэрэгтэй. Хятадын үндэстнүүд бол маш их бүтээлч үндэстэн, Хятадын аугаа их соёл боловсныг үүдэн бүтээснээр барахгүй, Хятад улсынхаа онцлогт зохицсон хөгжлийн замаар үргэлжлэн замнах болно. Манай ард түмэн Хятадын онцлогтой социализмын онол, замнал, дүрэм тогтолцооны талаарх итгэл зоригоо бататгаж, улс орныхоо онцлогт нийцсэн хөгжлийн зөв замаар цуцалтгүй тэмцэх хэрэгтэй. Түүнчлэн, "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлэхэд "Хятадын эрч хүч"-ийг нягтруулах хэрэгтэй. Энэ бол Хятадын ард түмний эв санааны нэгдлийн эрч хүч мөн. "Хятадын мөрөөдөл" бол үндэстний мөрөөдөл, мөн Хятад улсын иргэн болгоны мөрөөдөл юм. Тиймээс Хятадын ард түмэн эв санаагаа нэгтгэж, хамтын хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр чармайвал бид хэзээ ч ялагдашгүй эрч хүчтэй болох болно гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятадын ард түмэн энх тайвныг эрхэмлэдэг. Бид энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар ашиг хүртэх замыг баримталж, энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнаж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх нээлттэй стратегийг эрс баримталж, дэлхийн олон оронтой найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэн, олон улсын хариуцлагаа үүрч, олон орны ард түмэнтэй хамтаар хүн төрөлхтний энх тайван хөгжлийн үйлсийг ахиулах болно гэжээ.
Шинээр сонгогдсон БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян үүний дараагаар үг хэлэхдээ, энэ удаагийн хурлаар 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар намайг сонголоо. Байнгын хороо нь нийт төлөөлөгчдийн хамт Үндсэн хууль, бусад хууль дүрмийн дагуу улс орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа дээд зэргээр, шударга гүйцэтгэж, ажилч хянуур байж, социализмын ардчилсан улс төрийг бадруулан, ард түмний эзэн мэдэхийг батлан, социалист эрх зүйт улс орон байгуулахад оюун ухаан хүч хөдөлмөрөө зарцуулах болно гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |