• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орнуудын удирдагчдын 5-р уулзалт боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-03-28 15:54:41

       Тэрээр хэлэхдээ Хятадын эртний үгэнд "Санаа нэг бол уул усны холд цөхөрдөггүй" гэдэг. Бид дэлхийн дөрвөн том тивээс хуран цугларсан нь түншлэлийн харилцаа тогтоох, хамтын хөгжлийн агуу зорилтыг биелүүлэх зорилготой. Мөн олон улсын харилцааны ардчилсан хөгжил ба хүн төрөлхтний энх тайван, хөгжлийг урагшлуулах агуу том зорилгыг биелүүлэхийн төлөө замд ханьсаж байна. Энх тайвныг эрмэлзэж, хөгжлийг эрэлхийлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хамтын ялалтыг хүсэх нь бидний хамтын хүсэл эрмэлзэлийн үүрэг хариуцлага юм гэжээ.

       Энэ удаагийн уулзалт "БРИКС-ын орнууд болон Африк: хөгжил, интегралчлал, аж үйлдвэржилтийн түншийн харилцааг байгуулахаар чармайх " уриан дор болж байна. Үүнтэй холбогдуулан Ши Жиньпин хэлэхдээ, БРИКС-ын орнууд дэлхийн хөгжлийн түншийн харилцааг байгуулан, улс орнуудын хамтын хөгжлийг ахиулахаар чармайн зүтгэх ёстой гэжээ.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе