![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Энэ уулзалт анх удаа Африкт болж байгаа учраас Африкийн сэдэв хүмүүсийн анхаарлыг татаж байна. Ши Жиньпин хэлэхдээ, "Эрчтэй хөгжлийн зам хайж, интеграцыг түргэтгэн, аж үйлдвэржүүлэх талаарх Африкийн чармайлтыг бид хамтаар дэмжин, Африкийн эдийн засгийг дэлхийн эдийн засгийн шинэ амжилт болгоход тус дөхөм үзүүлнэ " гэжээ.
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, БРИКС улс төрийн итгэлцэл, ард иргэдийн нөхөрлөлийг цаашид бэхжүүлж, аж үйлдвэржүүлэлт, мэдээлэлжүүлэлт, хотжилт, хөдөө аж ахуйн орчин үеийн байгуулалтыг дэмжин, НҮБ, 20-ын бүлэг, олон улсын эдийн засаг санхүүгийн байгууллага зэргийн хүрээнд зөвшилцөн, хамтран ажиллах ёстой. БРИКС-ийн хөгжлийн банк, валютын сан зэрэг төслийг идэвхтэй хэрэгжүүлж, олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг түргэтгэх ёстой гэжээ.
Хятад улсын ирээдүйн хөгжлийн талаар Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс хөгжлийг хамгийн чухал үүрэг болгож, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёл иргэншлийн байгуулалтыг бүх талаар ахиулна гэсэн бөгөөд Хятад улсын хөгжил бол нээлттэй хөгжил, хамтын ажиллагааны хөгжил мөн гэж онцолжээ.
"Энэ хөгжил бол нээлттэй хөгжил, бид гадаадад нээлттэй байх үндсэн бодлогоо баримталж, харилцан ашигтай хамтаар ялалтад хүрэх нээлттэй стратеги хэрэгжүүлэн, нээлттэй эдийн засгийн төвшнийг тасралтгүй дээшлүүлнэ. Энэ хөгжил мөн хамтын ажиллагааны хөгжил, бид хамтаар хөгжих үзэл ойлголтоор эрх тэгш харилцан ашигтай суурин дээр дэлхийн орнуудтай эдийн засаг технологийн талаар хамтран ажиллаж, өөрийн болон бусад улс орны хөгжлийг ахиулах болно. Хятад улс цаашид БРИКС-ын орнуудтай хамтран ажиллаж, улс орнуудын ард түмэнд бодит ашиг хүртээж, дэлхийн энх тайван, хөгжилд асар их хувь нэмэр оруулна." гэжээ.
Хуралд оролцсон удирдагчид хэлсэн үгэндээ, одоо олон улсын банк санхүүгийн хямралын сөрөг нөлөө улам гүн давхаргад оршиж, Европын өрийн хямрал үргэлжлэн, дэлхийн эдийн засаг маш тогтворгүй байна. БРИКС-ын орнууд харилцан худалдаа хөрөнгө оруулалтын боломж олгон, эрсдэл сорилтыг хамтран зохицуулж, дэлхийн эдийн засаг эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй хөгжихийг дайчлах ёстой гэжээ.
Уг хурлаар "Дурбаны тунхаг" болон үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, дараагийн уулзалтыг 2014 онд Бразилд хийхээ мэдэгджээ. \Сараа,Хуар\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |