|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 6-р сарын 1-ний өдөр Испанийн боомтод Тринидад ба Тобагогийн ерөнхийлөгч Кармонатай уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Тринидад ба Тобаго хоёр орон маш хол алслагдсан хэдий ч хоёр ард түмэн гүн зузаан уламжлалт нөхөрлөлтэй. Тринидад ба Тобаго нь Хятад улстай хамгийн анх дипломат харилцаа тогтоосон Карибын орнуудын нэг бөгөөд Хятадын гол зангилаа ашиг сонирхлын асуудал дээр Хятад улсыг дэмжсээр иржээ. 1971 онд БНХАУ, НҮБ-д хууль ёсны байр сууриа сэргээхэд Тринидад ба Тобаго дэмжсэн санал өгснийг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй гэжээ. Тринидад ба Тобаго бол миний бие Хятад улсын даргын албан тушаалд орсны дараа айлчилж буй Карибын тэнгисийн анхны орон, мөн Латин Америк ба Карибын тэнгисийн оронд хийх айлчлалын анхны өртөө юм. Миний энэ айлчлалын зорилго нь хоёр орны найрсаг хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, Хятад Тринидад ба Тобагогийн харилцааг улам сайн хөгжүүлэхийн төлөө юм гэж Ши Жиньпин хэлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |