|
|
||
Кармона хэлэхдээ, Хятад улс бол өнө удаан түүх, гэрэл цацрангуй соёл иргэншилтэй агуу их орон. 1974 онд Тринидад ба Тобаго Хятад оронтой дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэл хоёр орны харилцаа баялаг агуулгатай хөгжсээр ирлээ. Хятад улс Тринидад ба Тобагод олон чухал барилгын төслийг хариуцан ажиллаж, Тринидад ба Тобагогийн эдийн засаг нийгмийн хөгжлийг тал бүрээр ахиулан, орон нутгийн ард түмэнд үр шимээ хүртээж байна. Хятадын талтай харилцаа солилцоогоо эрчимжүүлж, эдийн засаг худалдаа, цэвэр эрчим хүч, байгаль хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлэхийг Тринидад ба Тобаго хүсэж байна, мөн Хятад улстай хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, Тринидад ба Тобагод Күнзийн институтийг байгуулан, харилцан оюутан илгээхийг дэмжиж, харилцан ойлголцол ба найрамдлыг зузаатгахад бэлэн байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |