• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн байгаль орчны өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болов

CRI       (GMT+08:00) 2013-06-06 09:38:34

      "Дэлхийн Байгаль орчны өдөр"-ийг тохиолдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран зохион байгуулсан "Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа" сэдэвт дугуй ширээний ярилцлага амжилттай болж өндөрлөлөө. Мөн тус өдрийг "Бод, Ид, Хэмнэ" буюу Хоол, хүнсний хаягдлыг багасгая уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээнд Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун, мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Аким Штайнер, Байгаль орчны хөтөлбөрийн Ази, номхон далайн бүсийн захирал Ён Вү Парк, Япон Улсын Байгаль орчны дэд сайд Яцү Рютаро, БНСУ-ын Байгаль орчны яам болон БНХАУ-ын Байгаль хамгаалах төлөөлөгчид болон Дэлхийн холын зайн марафон гүйлтийн 2011 оны рекордыг шинэчлэгч Патрик Макау зэрэг нэр хүндтэй төлөөлөгчид оролцсон байна. Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ: "Монгол улсын ирээдүйн хөгжил ногоон хөгжлийн стратеги байх ёстой. Монгол улсын экологийн эмзэг орчинд байгаль орчноо хамгаалах үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, НҮБ-ийн "Ногоон эдийн засаг хөгжлийн хөтөлбөр"-т сонгогдсон долоон орны нэг болсон. Ийнхүү Монгол улс өөрөө дэлхийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд зочин улс болж байгаад талархаж байна" гэжээ.

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе