• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн байгаль орчны өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болов

CRI       (GMT+08:00) 2013-06-06 09:38:34

       Дараа нь Дэлхийн байгаль орчны өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал Монгол улсын Гадаад харилцааны яаманд боллоо. Монгол улсын БОНХ Сайд С.Оюун хэлэхдээ: "Энэ өдрүүдэд зохион байгуулсан арга хэмжээгээр Монгол Улсын Засгийн газар байгаль орчныг хамгаалахад хүрсэн амжилт, үр бүтээлтэй ажлуудаа дэлхий дахинд сурталчлан хүргэж чадлаа. Өнгөрсөн өдрүүдэд болсон арга хэмжээгээр дэлхий дахинаа Байгаль орчин, ногоон хөгжилтэй Монгол Улсын нэр хамтдаа яригдсан өдрүүд байв. Монгол орон ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг хангах эн тэргүүний зорилготой, уул уурхай зэрэг эдийн засгийн томоохон салбаруудаа Ногоон эдийн засагт шилжүүлэх, түүнчлэн хүүхэд залуучуудын байгаль орчны талаарх мэдлэг, мэдээллийг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд энэхүү өдрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэж байна" гэжээ. \сурвалжлагч Ч.Гантөмөр\

1 2 3 4 5 6 7 8 9
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе