|
|
||
Зүүн Азийн 6-р наадам 10-р сарын 6-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотод зохиогдож байна. Уг наадмаар 24 спортын төрлийн 254 бага тэмцээнээр Япон, БНСУ, БНАСАУ, Монгол зэрэг 9 орон бүс нутгийн 2422 тамирчин 254 алтан медалийн төлөө хүч сорьж байна. Наадмын өмнөхөн МҮОХ-ны Спорт холбоод, наадам хариуцсан референт П. Тунгалаг 5-ны өдөр манай радиогийн сэтгүүлчид ярилцлага өгч, Монгол улсын баг тамирчдын талаарх мэдээлэл, найдлага тавьж буй спортын төрөл болон тамирчдын талаар танилцууллаа."МҮОХ энэ удаагийн Зүүн Азийн 6-р наадамд 16 спортоор нийтдээ 140 орчим тамирчин, дөчөөд албаны хүмүүсийг зохион байгуулан оролцох гэж байна. Өнөөдрөөс теннисний тэмцээн эхэлсэн. Манайх теннисний бүтэн багаар орж байгаа. Тоглолт эхлээд Япон, Хонконгтой эхлэн тоглосон байгаа. Тухайн тэмцээн болохоос хоёр хоногийн өмнө манай баг тамирчид хувиарын дагуу зарим нь галт тэргээр, зарим нь Улаанбаатар-Бээжингийн нислэгээр ирнэ. Харин зохион байгуулах хорооноос их талархууштай нь Бээжингийн нисэх буудал юм уу галт тэрэгний буудлаас манай баг тамирчдыг тосож байгаа, тэр нь бас манай баг тамирчдад арай ойр, арай хялбар болж байгаа юм, сайн газар мэдэхгүй учраас. Зохион байгуулах хорооноос энэ тал дээр бас аягүй сайн арга хэмжээ авсан байна" гэв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |