|
|
||
Монголын баг төлөөлөгчдийн оролцох гэж буй спортын төрлийн талаар тэрээр танилцуулахдаа, " Бид Хөнгөн атлетикийн дөрвүүл, усан спорт, жүдо, гимнастик, дугуй, буудлага, хүндийг өргөлт, таеквондо, теннис, ширээний теннис, үшү, софт теннис гээд 16 төрлөөр оролцож байгаа. 16 спортоор орно гэдэг бол бас бидний хувьд том тоо гэж бодож байна. Тэгээд мэдээж бүгдээрээ амжилт гаргахын төлөө явна. Өмнөх зүүн Азийн наадамд бид үшү, таеквондо, жүдогоор медаль авч байсан, харамсалтай нь аварга болж чадаагүй. Тэгвэл энэ удаагийн наадмаас бид дугуй, гимнастик, жүдо, хүндийг өргөлт, үшү, таеквондо зэрэг төрлөөр медаль авах болов уу гэж найдаж байгаа " гэжээ.
П. Тунгалаг референт энэ удаагийн наадамд найдлага тавьж буй тамирчдын талаар хэлэхдээ,"Манайх энэ зүүн Азийн наадамд мэдээж шилдэг гэсэн тамирчдаа тухайн холбоод шийдвэрлээд явуулж байгаа л даа. Жишээ нь хүндийг өргөлт дээр шигшээ багийн тамирчин Баярмаа, таеквондо дээр шигшээ багийн дөрвөн тамирчин байгаа. Дугуйн дээр саяхан бас Хятадын олон өдрүүдэд орсон тамирчид амжилт гаргаад оролцон тамирчид мань энд бас үргэлжлээд орж байгаа. Буудлагад бас Лондонгийн олимпод оролцсон манай урт бууны тамирчин Баяраа гээд байгаа л даа. Ингээд ер нь бидний хувьд найдлага тавиад амжилт гаргачих болов уу гээд харж байгаа, гол нь тухайн тамирчнаасаа хамаарна л даа"гэв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |