• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжинд ажиллаж амьдарч буй Ойрад монголчууд зулаа асааж баяраа тэмдэглэлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-01 18:58:32

       

        Билгийн тооллын 10-р сарын 25-ний өдрийг шарын шашны зунхув бурхны мэндэлсэн буюу таалал төгссөн өдөр хэмээн хүрээ хийдэд зулаа асаан бурхны ном үйлддэг заншилтай. Энэ заншил нь бурхны шашин шүтлэгтэй монголчуудын зарим угсаа ястны дунд соёлын үйл болон шингэсэн байдаг. Шиньжаанд амьдарч буй 180 мянган ойрадууд зулын 25 болсоор гэр гэртээ гурилаар буюу замбаагаар зул барьж, зарим нь хүрээ хийдэд хүрч өргөл өргөн нэг нас нэмснээ тэмдэглэдэг.

        Бээжин хотод амьдарч ажиллаж буй Шиньжааны монголчууд энэхүү заншлаа мартаагүй бөгөөд жил бүрийн зулын хорин тавыг тохиолдуулан цуглацгааж, зулаа асаан баяраа тэмдэглэсээр ирсэн юм. Энэ жилийн "зулын 25" нь 11-р сарын 27-ны өдөр тохиосон бөгөөд Бээжин хотод ажиллаж амьдарч байгаа хүмүүс болон суралцаж байгаа оюутнууд 11-р сарын 23 болон 30-нд хагас сайн өдрийг тааруулан тус тус баяраа тэмдэглэж зулаа асаалаа.

1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе