• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжинд ажиллаж амьдарч буй Ойрад монголчууд зулаа асааж баяраа тэмдэглэлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2013-12-01 18:58:32

        Бээжинд суралцаж буй оюутнууд 11-р сарын 30-нд болсон "зулын баяр" -аа ч санасандаа хүргэн сайхан тэмдэглэж чадлаа. Зулаа асаах ёслол үйлдэж, дараа нь урлагийн тоглолтоор гол болгож, бүжиглэж дуулж байгаа нь оюутнуудын цог жавхааг харуулж байлаа. Иймэрхүү нэгэн өдрийг тохиолдуулан бүгд нэг дор цуглацгаан улаан нүүрээр учран золгож байгаа нь нутгаасаа хол яваа оюутнуудын хувьд зүрх сэтгэлд нь дулаахан байгаа нь тэдний инээмсэглэл дуу хуураас мэдэгдэж байлаа. Оюутны "зулын баяр"-т Алтанбүргэд, Самбуу, Насан зэрэг Шиньжаа нутгийн дуучид, "Анд баар"-ын хамтлаг дуучид хөг хуур хүргэлээ.

        "Зуун жилийн зул зузаа насны нэмэгдэл" гэдгээр насаа нэмж тэмдэглэдэг баяр Бээжинд хотын монголчуудын дунд нижгир болж өндөрлөлөө. \Сэтгүүлч Н. Пүрэвжав редакторлан мэдээлэв. Зургийг Яргуй, Сүлд\

 


1 2 3
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе