• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Япон цэргийн харгис балмад үйл хэргийг нийтлэв

CRI       (GMT+08:00) 2014-04-27 17:45:29
 

 

     Хятадыг түрэмгийлэх үед, шууданд холбоонд хатуу хяналт тавих дүрмийг Япон цэрэг хэрэгжүүлж байжээ. Тухайлбал, Хятадад байгаа Япон цэрэг болон гэр бүлийнхний захидал, цахилгаан мэдээ, утас зэрэгт хяналт шалгалт хийдэг байжээ. Асуудалтай цахилгаан, захидлыг "шуудан холбооны хяналтын сарын тайланд"-д тусгаж Квантуны армийн командлах газартаа өгдөг байна.  

     Гирэн мужийн архивын судалгааны газрын судлаач Ван Шиньхүй танилцуулахдаа, энэ удаагийн нийтэлсэн 23 данс тэмдэглэлийн 22 ширхэг нь "шуудан холбооны хяналтын тайлан"-нд тусгагдснаас авсан, үүний 15 ширхэг нь япончуудын хоорондын захидал байсан гэжээ.  

      Хятадын өмнөд нутагт томилсон Япон цэргийн "цэргийн шуудан холбооны хяналтын сарын тайлан"-гийн бичиг баримтанд нэгэн япон хүний захиа байсан байна. Энэ нь Такашима хүчний Кобарши Ичиро гэгч хүний 1941 оны 6-р сард Токио хотын Акасака дүүргийн Кобаяши Майсаруд бичсэн захиа байжээ. Архивын тэмдэглэлд, Кобарши Ичиро хятадуудын толгойг цавчих үед эмгэнэлтэй хашгирах дуун тэрчлэн дайны талбарт хуулиас гадуур эртэй байж, хүн алах нь хууль ёсны байж, сэтгэл санааны ямар ч хүндрэл учрах ёсгүй гэж бичсэн байдаг.

1 2 3 4
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе