|
|
||
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 20-ны өдөр Шанхайд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийж, хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Оросын харилцаа, тэрчлэн олон улсын болон бүс нутгийн том чухал асуудлаар саналаа солилцож, дээд хэмжээнд нийтлэг ойлголттой болжээ.
Ши Жиньпин, В. Путин нар Хятад, Оросын өнөөгийн харилцааг бүх талаас, олон давхаргатайгаар урагштай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлж, Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны бүх талын түншийн харилцааг нэн өндөр төвшинд гаргахаар шийдлээ.
Ши Жиньпин хэлэхдээ, нэг жилийн туршид би ерөнхийлөгч тантай олон удаа уулзаж учирснаар барахгүй, харилцан утсаар ярин, захидал захиа илгээсэн билээ. Бидний нягт хэлхээ холбоо, өндөр дээд хэмжээний харилцан итгэлцэл, үнэнч зөвшилцөл зэрэг нь хоёр орны харилцааны хөгжилд хүч сэлбэсэн. Хятад, Орос бол найрсаг хөрш, мөн олон улсын тавцан дахь чухал хүчин юм. Хоёр орон хоорондын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам бэхжүүлэх нь олон улсын голч байдлыг ахиулж, дэлхийн энх тайванч хөгжлийг хамгаалахад ашигтай төдийгүй, мөн ч хоёр орны хамтын хөгжил цэцэглэлтийн эрэлт шаардлага, дэлхийн олон ургалч бүхий хөгжлийн зайлшгүй сонголт юм. Хятад, Оросын хамтын ажиллагаа бол бүх тал, олон давхаргыг хамарсан хамтын ажиллагаа болохоор хоёр талаараа үргэлжлэн чармайж, 2015 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 100 тэрбум ам долларт хүргэхээр чармайж ажиллах хэрэгтэй гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |