• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Владимир Путинтэй хэлэлцээ хийжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-05-20 19:03:56

      Тэрээр цааш нь хэлэхдээ, олон улсын болон бүс нутгийн ээдрээ будлиантай байдалд чиглүүлэн, Хятад, Орос хоёр талт болон Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хүрээн дэх аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орон, тэрчлэн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй. Ирэх жил Дэлхийн Фашистын эсрэг дайнд ялалт байгуулсан болон Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялалт байгуулсны 70 жилийн ой тохиох болохоор тухайн үед тэмдэглэлт ажиллагаа зохион, дэлхийн олон орны ард түмэнтэй хамтаар дэлхийн 2-р дайны ялалт болон дайны дараах олон улсын дэглэмийг хамгаалахаар чармайхад би ерөнхийлөгч Путинтэй зөвшилцөж шийдсэн. Фашизм болон милитаризмийн дахин газар авахыг бид яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Хятад, Орос нь бүгд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон байж, бүс нутаг тэрчлэн дэлхийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах чухал хариуцлага хүлээж байдаг. Тиймээс Хятад, Орос НҮБ, 20-ын бүлэг, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх тухай хурал зэргийн хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, НҮБ-ын дүрэм болон олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг хамгаалах хэрэгтэй гэжээ.

       Владимир Путин хэлэхдээ, Орос, Хятадын харилцаа нь тал бүрээр түргэн хөгжиж шинэ үе шатанд шилжлээ. Хоёр орны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм үр ашигтай ажиллаж, хууль тогтоох байгууллагууд, цэрэг арми, орон нутгуудын солилцоо ч ирэх тусмаа олширч, хоёр талын эдийн засаг, худалдаа, харилцан хөрөнгө оруулалт зэрэг ч нэмэгдсээр байна. Ши Жиньпин дарга хоёр орны харилцаанд ихээхэн анхаарал хандуулж байгаад би талархал илэрхийлж байгаагийн зэрэгцээ, Ши Жиньпин даргатай зөвшилцөл, хэлхээ холбоогоо үргэлжлэн баримтлах болно. Үүний зэрэгцээ, газрын тос, байгалийн хий, цөмийн эрчим хүч, цахилгаан эрчим хүч, хурдны төмөр зам, том нисэх онгоц, банк санхүү зэрэг олон салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхэд Оросын тал бэлэн байна. бид бас хамтаар энэ жил болон ирэх жилд болох Орос, Хятадын залуучуудын солилцооны жилийн ажиллагааг сайтар зохион байгуулах хэрэгтэй. Олон улсын тавцан дахь Орос, Хятадын нягт хамтын ажиллагаа нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах чухал хүчин болно. Тиймээс НҮБ, ШХАБ зэргийн хүрээнд Хятад улстай зохицуулалт, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхэд Оросын тал бэлэн гэжээ.

      Ши Жиньпин, Владимир Путин нар бас Украин, Солонгосын хойгийн байдлаар санал солилцсон бөгөөд "Стратегийн тал бүрийн хамтын ажиллагааны түншийн харилцааны шинэ үе шатны тухай БНХАУ болон ОХУ-ын хамтарсан мэдэгдэл"-ийг үзэглэж, хамтаар бизнес эрхлэгчид болон сэтгүүлч нартай уулзжээ.


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе