• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ланьжөү-Шиньжяны төмөр замын  Шинжянь дахь хэсэг ашиглалтанд орно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-06-04 17:08:45

    Хоёр чиглэлийн хурдны Ланьжөү-Шиньжяны төмөр замын Шиньжян дахь хэсгийг 3-ны өдөр албан ёсоор туршин ажиллуулсан бөгөөд оны эцэс гэхэд хурдны галт тэрэг зорчих юм байна. Ингэснээр Шиньжян хурдны төмөр замтай болох юм. Энэ төмөр зам 710 км урт ба 2010 оны 3-р сараас байгуулж эхэлсэн юм. Галт тэргээр Ланьжөүгээс Өрөмч хүрэхэд 20 гаруй цаг явдаг байсан бол хурдны төмөр зам ажилласнаар ердөө 8 цаг явах юм байна.

    Хоёр чиглэлийн Лань Шинь хурдны төмөр зам Ланьжөүгийн баруун өртөөнөөс эхэлж, Хөх нуурын Ши Нин, Ганьсүгийн Жан Е, Жю Чуань, Жя Юйгуан, ШУӨЗО-ы Хами, Турфанаар дайран өнгөрч, Өрөмчийн галт тэрэгний өртөөнд хүрэх болно. Уг төмөр зам нийт 31 зогсоолтой. Төмөр замын бүх урт 1776 км бөгөөд нэг дор барьж дуусгасан дэлхийн хамгийн урт хурдны төмөр замд тооцогдоно.
6-р сарын 3-нд, хоёр чиглэлийн Лань Шинь хурдны төмөр замын Шиньжян дахь хэсгийг туршин ажиллуулсан нь энэ төмөр зам удалгүй албан ёсоор ашиглалтанд орохыг харуулж байгаа юм.

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе