|
|
||
Адвард ,"Би бол уйгар үндэстэн, Шиньжяны анхны хурдны галт тэргийг жолоодох болсондоо маш их омогшиж байна. Тус хурдны галт тэрэг ашиглалтанд орсны дараа, бид галт тэрэгний байдлыг ажиглах юм уу зохицуулагч ажилтан хурд хязгаарлах, салхи шуурганы талаар зарлаж, салхи бороо зэрэг Шиньжяны цаг агаарын онц байдлаас болж галт тэрэгний хэвийн ажиллагаанд хохирол учруулах зэргийг бодолцох хэрэгтэй. Энэ талаар аюулгүйн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно. Учир нь Шиньжянд салхитай, цастай үе байнга тохиолддог болохоор аюулгүй зорчих талаар урьдчилсан бэлтгэлийг иж бүрэн хангасан юм" гэжээ.
Адвард ийм итгэлтэй ярьж байгаа нь учиртай юм. Энэ төмөр зам технологийн хувьд маш баталгаатай. Бүх урт нь 1776 километр энэ төмөр зам бол дэлхийд нэг дор байгуулж дууссан хамгийн урт хурдны төмөр зам юм. Шиньжяны салхи ихтэй бүсэд 462 километр салхины халхавчтай зам тавьсан нь хэмжээ, технологиор улсын дотоодод тэргүүлжээ. Дабан хотын намгархаг газар том гүүр барьсан нь дархан цаазат бүсийг тойрон экологийн орчныг хамгаалжээ. Энэ төмөр замыг тавих үед тулгарах асуудлуудыг бүгдийг нарийн зохицуулсан гэж Ланьжөү-Шиньжяны төмөр замын Шиньжяны компанийн захирал, Ла Ю-юй хэлж байлаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |