• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс шинэ эрчим хүчний авто машиныг цэнэглэх байгууламжийг эрчимжүүлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2014-07-21 17:05:14

      Сүүлийн үед, Хятадын төв болон орон нутгаас шинэ шинэ бодлого хэрэгжүүлснээр шинэ эрчим хүчний авто машин хүмүүсийн анхаарлыг ихээр татах боллоо. Шинэ эрчим хүчний авто машины борлуулалт тасралтгүй нэмэгдэхийн хирээр цэнэглэх асуудал хүндрэлтэй байснаас үйлдвэрлэлийн хөгжлийг удаашруулсан сөрөг хүчин зүйл болсоор байна. Энэ асуудлыг зохицуулах замаар Хятадын шинэ эрчим хүчний аж ахуй нэгжид худалдааны шинэ боломжийг олгож байна.

      "Бид урт дараалал үүсэхээс сэргийлж, хүн багатай үеийг сонгож, машинаа цэнэглэдэг. Цэнэглээд даруйхан явж, бусад машинд зай гаргадаг" гэж жолооч Ху хэлж байна.

      Үдээс өмнө 10 цагт, Шэньжэнь хотын Ху овогт таксины жолооч бороотой хүн цөөн байх үеийг ашиглаж, Фү Тяньд байрладаг цэнэглэх өртөөнд очиж, машинаа цэнэглэж байлаа. 20 шахам жил такси жолоодож байгаа Ху сүүлийн хоёр жилээс шинэ эрчим хүчний машиныг барих болжээ. Шинэ эрчим хүчний авто машиныг цэнэглэх талаар тэрээр сэтгэгдлээ ярьж байна.

      Өнгөрсөнд цэнэглэхэд бэрхшээлтэй байсан, харин одоо олон шон нэмж босгосон болохоор цэнэглэхэд ямар ч асуудалгүй" гэв.

      Хятадын Пү Тянь шинэ эрчим хүчний компанийн Шэньжэньд байгуулсан олон цэнэглэх өртөөний нэгэнд Ху жолооч ийнхүү машинаа цэнэглэсэн юм. Уг компанийн Шэньжэнь дэх салбар байгууллагын дэд захирал Лян Мейси хэлэхдээ, энэ өртөө нь Шэньжэнь хотод буй 74 цэнэглэх өртөөний хамгийн том нь юм. 19 цэнэглэх шонтой, 57 машин зэрэг цэнэглэж болдог. Нэг цэнэглэх шон 3 машинд үйлчлэхээр бид тохируулсан " гэлээ.

      Танилцуулснаас үзэхэд, Хятадын Пү тянь шинэ эрчим хүчний компани Шэньжэньд цахилгаан цэнэгийн 900 шонг суурилуулснаар 4000 автобус, 800 гаруй таксийг цэнэглэх бүрэн боломжтой болов. Таксигаар жишээлэхэд, нэг таксийг 1 цаг 30 минут цэнэглэнэ, үүний төлбөр 31.5 юань, үүгээр 200 км явна. Уламжлалт машины 1 км-ын зардал 0.6 юань, шинэ эрчим хүчнийх 0.1 юань юм.

      Хэдийгээр шинэ эрчим хүчний олон машин, автобус зэрэг цэнэглэж байсан ч дараалал үүссэнгүй. Шэньжэньд эртнээс шинэ эрчим хүчний такси, автобусыг өргөн хэрэглэж байгаа билээ. Харин цахилгаан цэнэгийн сүлжээ байгуулснаараа энэ арга хэмжээг баталгаажуулж чадсан байна.

1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе