|
|
||
Командлалын төвөөс цахилгаан шонгуудын ажиллагаа болон машинуудын батарейн цэнэгийн байдлыг харж, утас, мессеж зэргээр жолоочид сануулга өгч, хамгийн ойрхон байгаа шонг зааж өгдөг байна.
Хятадын Пү тянь шинэ эрчим хүчний компанийн дэд захирал Жян Жяньпин хэлэхдээ, тус салбарт компаниас 2 тэрбум юань зарцуулсан, хяналт үйлчилгээний иж бүрэн системийг ч өөрсдөө судлан үйлдсэн. Харин чадавхыг нь цаашдаа улам нэмэгдүүлэхийг бодолцож байна гэжээ.
Жян Жяньпин хэлэхдээ, бидний ололт амжилт бусдад ч хэрэгтэй юм. Учир нь шинэ эрчим хүчний аж үйлдвэр хөгжиж, шинэ эрчим хүчний авто машиныг ашиглан авто машины том орон байснаа хүчирхэг орон руу дэвшихийг улсаас санаачилж байна, тиймээс энэхүү цэнэглэх систем нь маш чухал хэрэгцээтэй, цаашид аж үйлдвэрийн судалгаанд зайны материал, хэрэглэгчийн зуршил, үнийг тогтоох талаар энэхүү систем нь чухал үнэ цэнэтэй юм гэжээ.
Төлөвлөгөөний дагуу, 2015 он гэхэд цахилгаан хөдөлгүүрт авто машин болон цахилгаан цэнэглэх авто машиныг 330 сая ширхэг болтол нэмэгдүүлж, 2013 оны улсын борлуулалтын хэмжээг 20 дахин нэмэгдүүлнэ. Шинэ эрчим хүчний авто машиныг иргэд худалдан авахад нөхөн олговор олгох болон татварын төлбөрөөс чөлөөлөхөөс гадна, Шэньжэнь, Шанхай, Бээжин зэрэг газрууд аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, цахилгаан цэнэглэх баазын байгуулалтыг түргэтгэх юм байна.
Цахилгаан хөдөлгүүрт машины жолооч нарын төлөөлөл болгон Шэньжэнь хотын цахилгаан хөдөлгүүрт таксины жолооч Хү -тэй ярилцжээ.
Хү жолооч хэлэхдээ, бидний хүсэж байгаа зүйл бол, нэгд түргэн цэнэглэх, хоёрт, цэнэглээд машины хурд, хүч нэмэгдэх нь чухал байна гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |