![]( /mmsource/images/2014/09/25/c1d2132bfe3b475087ff65fddbadd54c.jpg)
Хятад орны аль ч газар хоолондоо их бага хэмжээгээр халуун ногоо хэрэглэдэг. Гэвч Сичуань нутгийн хүмүүсийн халуун ногооны хэрэглээ бүх Хятад даяар алдартай билээ. Учир нь энэ нутаг маш чийглэг уур амьсгалтай юм. Чийглэг газар халуун ногоо идэж хөлсөө гаргахгүй бол үе мөчний өвчин амархан тусдаг ажээ. Сичуаньчууд айхавтар хүчтэй халуун ногоог их хэмжээгээр хэрэглэнэ. Ямартаа л "Сичуань нутгийнхан өлгийтэй хүүхдээ уйлахаар аманд нь халуун чинжүү хийж тайвшруулдаг" хэмээн хошигнож байхав.
1 2 3 4 5 6