
Тогоонд жимсний чанамал шиг хүрэн улаан өнгөтэй халуун тос буцална. Тэр тогоог бариулаас нь ёроолыг нь хүртэл өвч бүрэн аранжин зэсээр урлажээ. Түүний голд давхар жижиг тогоонд цайвар шөл байх нь халуун ногоо иддэгүй хүмүүст зориулсан аж. Үйлчлэгчид нимгэн хэрчсэн үхрийн мах, элдэв ногоо тэргүүтэнг ар араас нь ширээн дээр өрнө. Хятад хүн дөрвөн хөлтнөөс ширээ, сандал иддэггүй, жигүүртнээс нисэх онгоц иддэггүй гэсэн наргиа үг байдаг даа. Нээрээ л тэр айхавтар халуун ногооны тосондоо туулайн бөөр (жимс биш), галууны цус, гахайн тархи, лянхуан үндэс гээд мэдэх мэдэхгүй зүсэн зүйлийн юм хольж иднэ. Энэ бол Баруун Өмнөд Хятадын, тэр тусмаа Сичуань нутгийн соёлын нэг элемент юм.
1 2 3 4 5 6